Парк Зочид буудал

        Бид орчин үеийн цогц үйлчилгээ бүхий Олон улсын зочид буудлын стандартыг хангасан бизнес ангиллын зочид буудлыг та бүхэнд танилцуулж байгаадаа таатай байна. Манай үйлчилгээнд:

      Дараах ангиллын өрөөнүүд байна. Люкс өрөө - 4, хагас люкс өрөө - 4, стандарт өргөн ортой өрөө - 36, стандарт 2 ортой өрөө 8 нийт 52 өрөөнд нэг дор 100 зочин хүлээн авах боломжтой.

     Өрөөнүүд эйркондишн, 32” LCD телевизор, интернет, телефон утас, мини бар, үсний сэнсээр тоноглогдсон. Сайн чанарын цагаан хэрэглэл, алчуур, халат, 1 удаагийн хэрэгсэлтэй. Люкс, хагас люкс өрөөнүүд буйдантай. Люкс өрөө бар тейк, нэмэлт зочны ариун цэврийн өрөөтэй. Зочид буудал нь 24 цагийн фронт деск үйлчилгээтэй, онлайн захиалга авах боломжтой. Хамгаалалт камерийн систем, галын дохиолол, Wi-Fi интернет, картан цоож, лифт, автомашины зогсоол, дулаан граштай. Жолоочтой автомашин түрээсийн үйлчилгээ, зочин тосох үдэх, зочны үнэт зүйлсийг хадгалах, тээш хадгалах зөөх, валют солих, бизнес төв, онгоцны болон төмөр замын билет захиалах, шинэ сонин хэвлэл зэрэг үйлчилгээ үзүүлнэ. Виза болон Мастер картаар үйлчлэх боломжтой. Манай зочид буудал нь орчин үеийн шинэлэг, тав тухтай, дээд зэрэглэлийн бизнес ангилалыг бүрэн хангасан.

Бид та бүхэнд дараах үйлчилгээг санал болгож байна.

ПАРК ЗОЧИД БУУДАЛ
ПАРК РЕСТОРАН
VIP ӨРӨӨНҮҮД
ТЕКИЛЛА ЛОУНЖ
ХАНКА'С КОФЕ ШОП
ХУРЛЫН ЗААЛ
УУЛЗАЛТЫН ӨРӨӨ
Нью ЖЕНЕРЭШН СПА САЛОН
СНУКЕР БИЛЛИАРД
ФИТНЕС ӨРӨӨ
БЭЛЭГ ДУРСГАЛЫН ДЭЛГҮҮР