ПАРК РЕСТОРАН

ПАРК РЕСТОРАН  нь буудлын 1-р давхарт байрлах бөгөөд нэг ээлжиндээ 100-120 хүн хүлээн авах хүчин чадалтай. Та өөрийн сонголтоор Европ болон Монгол үндэсний олон төрлийн хоолыг захиалах бүрэн боломжтой. Хоолны даруулга болох төрөл бүрийн амттанаас гадна олон улсын стандартыг  хангасан архи, дарс, согтууруулах найрлагагүй ундаа зэргээр үйлчилнэ. Та бүхний захиалгаар баяр ёслол, хурим найр, төрөл бүрийн хүлээн авалтын арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулна. Та бүхний захиалгын дагуу үйлчлэхээс гадна бидний зүгээс төрөл бүрийн нэмэлт үйлчилгээг санал болгоход бэлэн байгаагаа илэрхийлье.

  • Тайз болон мэргэжлийн дуу хөгжмийн төхөөрөмж
  • Эйркондишн
  • LED телевизор
  • Wi-Fi интернэт

Ажиллах цагийн хуваарь: Өдөр бүр 10:00-21:00

Байршил: 1-р давхарт

Хүлээн авалтын захиалга авах утас: 976-11-70161690